1 Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхТа Mongol Content ID-д бүртгүүлэх, нэвтрэх, түүгээр дамжуулан Монгол Контент ХХК-ийн бүтээгдэхүүн ашиглахдаа энэхүү нөхцөл болон тухайн бүтээгдэхүүний нөхцөл, бодлогуудыг уншиж танилцан зөвшөөрсөнд тооцогдоно.
2 Үйлчилгээний танилцуулгаMongol Content ID нь нэг бүртгэлээр холбогдсон бүх бүтээгдэхүүнд нэвтрэх, хувийн мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, нэхэмжлэхээ нэг дороос удирдах боломжийг олгоно.
3 Бүртгэл үүсгэхХэрэглэгч үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй.Нэг хэрэглэгч нэгээс олон хуурамч бүртгэл үүсгэхийг хориглоно.Бүртгэлийг и-мэйл, утасны дугаар эсвэл сошиал хаягаар үүсгэж болно.
4 Нэвтрэх болон аюулгүй байдалТа өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг хамгаалах үүрэгтэй.Бүртгэлээ бусдад дамжуулах, хуваалцахыг хориглоно.Сэжигтэй нэвтрэлт илэрвэл “Миний бүртгэл” хэсгээс бүх төхөөрөмжөөс гарч, нууц үгээ солино уу.
5 Хэрэглэгчийн эрхӨөрийн бүртгэлийн мэдээллийг засах, шинэчлэх.Нэвтэрсэн төхөөрөмж, холбогдсон бүртгэлээ харах, салгах.Бүртгэлээ устгах хүсэлт гаргах.
6 Хэрэглэгчийн үүрэг ба хориглох үйлдэлТа дараах үйлдлийг хийхгүй:Бусдын нэрээр бүртгүүлэх, бусдын бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх.Автомат бот, хуурамч хандалт үүсгэх.Зөрчил гаргасан тохиолдолд Монгол Контент ХХК бүртгэлийг түр эсвэл бүр мөсөн хаах эрхтэй.
7 Төлбөр ба нэхэмжлэхХолбогдсон бүтээгдэхүүнүүдийн нэхэмжлэх, төлбөрийн түүх таны бүртгэлд хадгалагдана. Төлбөрийн картын мэдээллийг бид хадгалдаггүй; төлбөрийг тухайн төлбөрийн үйлчилгээ (QPay, SocialPay, Monpay г.м) гүйцэтгэнэ.
8 Хувийн мэдээлэлХэрэглэгчийн мэдээллийг бид Нууцлалын бодлогын дагуу цуглуулж ашиглана.Нууцлалын бодлого хэсгээс дэлгэрэнгүй унших боломжтой. Та өөрийн мэдээллийг устгах хүсэлт гаргах эрхтэй.
9 Үйлчилгээний өөрчлөлтМонгол Контент ХХК нь үйлчилгээ болон нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэнэ. Үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
10 Үйлчилгээ дуусгавар болгохҮйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийн эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хязгаарлах, хаах эрх нь Монгол Контент ХХК-д байна.
11 Холбоо барихАсуулт, санал хүсэлтийг contact@mongolcontent.mn хаягаар эсвэл 7555-3131, 7555-3232 утсаар холбогдоно уу.
Бид таны нэр, и-мэйл, утасны дугаар, төрсөн огноо, хүйс зэрэг таны оруулсан мэдээллийг зөвхөн бүртгэл, нэвтрэлт, холбогдсон бүтээгдэхүүнүүдэд таныг таних зорилгоор ашиглана.
Нууц үгийг бид шифрлэсэн (hash) хэлбэрээр хадгалдаг бөгөөд хэн ч, тэр дундаа манай ажилтнууд ч харах боломжгүй.
Нэвтэрсэн төхөөрөмжийн IP хаяг, browser-ийн мэдээллийг зөвхөн аюулгүй байдлын зорилгоор хадгалж, “Миний бүртгэл” хэсэгт танд харуулна.
Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах зорилгоор таны мэдээллийг хуваалцдаггүй.
Хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой аливаа асуулт, хүсэлт, гомдлыг contact@mongolcontent.mn хаягт эсвэл 7555-3131, 7555-3232 утсаар ирүүлнэ үү.